328 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл түүнчлэн иргэн асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд саналаа оруулсан л бол ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох, тал бүрээс нь хянан шинжилж шийдвэрлэх боломжийг хангахаас гадна шүүх, шүүгчийн үйл ажиллагаа, шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль дээдлэх, Үндсэн хуульд нийцсэн байх зарчмыг бэхжүүлсэн агуулгатай болно. Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчөөгүй.” гэсэн байна. Гурав. Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж 04 дүгээр дүгнэлтийг гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1.Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэх нь тухайн хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгааг шууд илэрхийлэхгүй бөгөөд энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлийг үгүйсгэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчимд харшилж байна. 2.Гадаад улсуудын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг судалж үзэхэд, тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзвэл шүүхээр дамжуулан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагад хүсэлт гаргах зохицуулалт нийтлэг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан бол” хэргийг түдгэлзүүлэхээр заасан нь олон улсын нийтлэг жишигт нийцэж байна. 3.Үндсэн хуулийн цэцэд тухайн эрүүгийн хэргийн оролцогч, эсхүл огт хамааралгүй этгээдийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсгэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5