Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

325 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл биш Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гараагүй байхад хуулийн хэрэгжилтийг зогсоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдах нөхцөлийг алдагдуулж байна. Нөгөөтээгүүр, энэ заалт цааш үйлчилсээр байвал хэрэгт холбогдсон аливаа этгээд нь өөрт хамааралтай, эсхүл хамаарч болох заалтад холбогдуулан Цэцэд бусдаар дамжуулан мэдээлэл гаргах замаар ял зэмээс зайлсхийх боломж гарч ирнэ. Үндсэн хуулийн цэцийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэнэ/ бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж заасан бөгөөд Цэцэд иргэдийн өргөдөл, мэдээлэл, байгууллага, албан тушаалтны хүсэлтээр маргаан үүсгэдэг. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гараагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснээр төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчмаас ухарч, хуулийг сахин биелүүлэх үүргээс чөлөөлөгдөх, хуулийн хэрэгжилтийг зогсоох үр дагавар бий болж байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу ... хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” хэмээн заасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “... гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” хэмээн утга агуулгын илэрхий алдаатай байдлаар хуульчилсан байна. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, харин Жаран зургадугаар зүйлд зааснаар хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийх эрх нь зөвхөн Цэцэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх эрхийг Цэц эдлэх бөгөөд бусад этгээд ийм эрхийг эдлэх боломжгүй юм. Гагцхүү хуульд захирагдах ёстой, хуулийг чандлан сахих ёстой шүүгч хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх ёсгүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт болон 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5