Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

324 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 42 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв. Нэг. Монгол Улсын иргэн Г.Нацагдорж, О.Баясгалан нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлд хэргийг түдгэлзүүлэх зохицуулалтыг тусгасан байх бөгөөд 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” шүүгч хэргийг түдгэлзүүлэхээр, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг тус тус зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа” гэсэн Гучин гуравдугаар бүлгийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гараагүй байхад хуулийн хэрэгжилтийг зогсоож, улмаар адил эрх хэмжээтэй шүүгдэж байгаа иргэдийн тэгш байдлыг алдагдуулах үр дагаврыг бий болгосон байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаагаас

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5