317 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж хуульчилсан болно. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасны дагуу шүүгч Үндсэн хуульд нийцсэн хуулийг хэрэглэж, Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулж, Үндсэн хуульд нийцсэн шийдвэрийг гаргах учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хууль ёсны байх зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 33.4 зэрэг зүйлүүдээр Үндсэн хуулийн дээрх заалтуудыг бэхжүүлэн зохицуулсан 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу тухайн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсвэл хууль дээдлэх зарчмын хэрэгжилтийг хангах зорилгоор хэргийг түдгэлзүүлэх эрхийг шүүгчид хуулиар олгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь шүүгч Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хуулийг хэрэглэж, хүний эрхийг зөрчсөн буюу Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргахаас сэргийлэх зорилготой юм. Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэцийн дүгнэлт гаргасан эсэхээс үл хамаарч хууль хэрэглэдэг субъектүүд болох шүүгч, прокурор, түүнчлэн иргэн асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд саналаа оруулсан л бол ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох, тал бүрээс нь хянан шинжилж шийдвэрлэх боломжийг хангахаас гадна шүүх, шүүгчийн үйл ажиллагаа, шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль дээдлэх, Үндсэн хуульд нийцсэн байх зарчмыг бэхжүүлсэн агуулгатай болно. Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчөөгүй.” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5