316 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулиудад хэрэг түдгэлзүүлэх нөхцөлүүдийг хуульчлан заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийг бүрэн шалгаж, бодит байдлыг тогтооход саад болохуйц тодорхой нөхцөлүүдийг хуульчлан тогтоосон бөгөөд энэ тохиолдолд шүүгч тодорхой нөхцөлийг арилтал хэргийг түдгэлзүүлж, yг нөхцөл арилмагц захирамж гарган хэргийг сэргээж, ажиллагааг үргэлжлүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт нь иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуульд заасан шүүхэд гомдол гapгax эрхийг баталгаажуулсан зохицуулалтуудын нэг бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үp дагавартай онцлог харилцаа болохын хувьд зөвхөн yг ажиллагааны явцад буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанд бэлтгэх шатанд онцгойлон яллагдагчид олгож байгаа эрх болно. Иргэн өөрийнхөө яллагдсан хэрэгт холбогдох хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй байгаа бол шүүхээр хэргийг нь хэлэлцэн амьдрал, хувь заяаг нь шийдвэрлэхээс өмнө эрх бүхий байгууллагад хандаж, шалгуулах нь зүйн хэрэг билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад иргэний гомдлоор Цэцэд маргаан үүсгэхээр заасан нь “бусдаар дамжуулан өөp өөp мэдээлэл гapгax замаар ял зэмээс зайлсхийх боломж”-ийг xaax зорилготой. Учир нь онолын хувьд өргөдөл, гомдлыг иргэн өөрийнх нь хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхолтой холбоотой асуудлаар гаргадаг бол мэдээллийг бусад этгээдийн буюу нийтийн ашиг сонирхол, эрхийг хамгаалах зорилгоор гаргадаг. Нөгөө талаас ирүүлсэн өргөдөл, мэдээлэл бүрт Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэдэггүй, Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудал буюу Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааны шинжийг агуулж байгаа эсэхийг Цэцийн гишүүн хуульд заасны дагуу тогтоож, маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм. Энэхүү хууль зүйн баталгааг бүрдүүлэх нэг хэлбэр нь хэрэг түдгэлзүүлэх тухай асуудал бөгөөд хэргийг бүрэн илрүүлэх, хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж, бодит байдлыг тогтоох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5