318 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор шаардлагаа ихэсгэсэн болно. ҮНДЭСЛЭЛ: 1.Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэх нь тухайн хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгааг шууд илэрхийлэхгүй бөгөөд энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлийг үгүйсгэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчимд харшилж байна. 2.Гадаад улсуудын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг судалж үзэхэд, тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзвэл шүүхээр дамжуулан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагад хүсэлт гаргах зохицуулалт нийтлэг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан бол” хэргийг түдгэлзүүлэхээр заасан нь олон улсын нийтлэг жишигт нийцэж байна. 3.Үндсэн хуулийн цэцэд тухайн эрүүгийн хэргийн оролцогч, эсхүл огт хамааралгүй этгээдийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсгэн хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийг түдгэлзүүлэхээр байгаа нь хэргийн бусад оролцогчдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжийг алдагдуулж, тэгш байдлыг хангах зарчмыг хөндсөн байна. 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “... гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол” гэсэн нь Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5