Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

315 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сахиулах баталгаа мөн.” гэж заасан бөгөөд Цэцэд иргэдийн өргөдөл, мэдээлэл, байгууллага, албан тушаалтны хүсэлтээр маргаан үүсгэдэг. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гараагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснээр төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчмаас ухарч, хуулийг сахин биелүүлэх үүргээс чөлөөлөгдөх, хуулийн хэрэгжилтийг зогсоох үр дагавар бий болж байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу ... хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” хэмээн заасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “... гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” хэмээн утга агуулгын илэрхий алдаатай байдлаар хуульчилсан байна. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж, Жаран зургадугаар зүйлд зааснаар хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийх эрх нь зөвхөн Цэцэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх эрхийг Цэц эдлэх бөгөөд бусад этгээд ийм эрхийг эдлэх боломжгүй юм. Гагцхүү хуульд захирагдах ёстой, хуулийг чандлан сахих ёстой шүүгч хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх ёсгүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... 1.Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гapгax, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй. Иргэн Үндсэн хуулиар хамгаалагдсан энэхүү эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор эpүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5