314 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлд “хэргийг түдгэлзүүлэх зохицуулалт”-ыг тусгасан байх бөгөөд 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” шүүгч хэргийг түдгэлзүүлэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:” гээд 1 дэх заалтад “хууль, ... Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;” гэж заасныг тус тус зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа” гэсэн Гучин гуравдугаар бүлгийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэсэн нь хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гараагүй байхад хуулийн хэрэгжилтийг зогсоож, улмаар адил эрх хэмжээтэй шүүгдэж байгаа иргэдийн тэгш байдлыг алдагдуулах үр дагаврыг бий болгосон байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаагаас биш, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гараагүй байхад хуулийн хэрэгжилтийг зогсоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдах нөхцөлийг алдагдуулж байна. Нөгөөтээгүүр, энэ заалт цааш үйлчилсээр байвал хэрэгт холбогдсон аливаа этгээд нь өөрт хамааралтай эсхүл хамаарч болох заалтад холбогдуулан Цэцэд бусдаар дамжуулан мэдээлэл гаргах замаар ял зэмээс зайлсхийх боломж гарч ирнэ. Үндсэн хуулийн цэцийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5