Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

311 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг гаргаж, хуулийн тухайн заалтуудыг түдгэлзүүлсэн. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоол гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр тогтоосон бөгөөд хуралдаанд бэлтгэх явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр албан бичгээр гаргасан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаарх хүсэлтээс бүхэлд нь татгалзаж байгаа талаар албан бичиг ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 3, 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31, 32 дугаар зүйлд тус тус зааснаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5