310 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуульд заасны дагуу төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар уг гацаа, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах чин хүсэлтэй байна. 2.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 14ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал нь өнгөрсөн хугацаанд шүүхийн тухай багц хуулийг батлан гаргах замаар Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн байгууллагын томилгоонд оролцож, улмаар нийгмийн дунд “шударга бусын хонгил” хэмээх тогтолцоог бүрдүүлж ирснийг халахад чиглэсэн. Миний бие 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хуралд тангараг өргөж, ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэхээ” илэрхийлсэн. Иймд нийгэмд шударга ёс тогтооход шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай тул Монгол Улсын төрийн тэргүүний хувиар “Шударга бусын хонгил”- ын гол түлхүүр болж ирсэн шүүгчийг шилж олох, шүүгчид хариуцлага тооцох байгууллагууд болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэрэгжүүлэхгүй байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд тусгагдсан хэмээн үзэж байна. ... 3.Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд төрийн тэргүүний энэхүү хүсэлтийг та бүхэн хуульд заасан журмын дагуу шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэжээ. ХЯНАВАЛ: 1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулгаас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт ирүүлсэн бөгөөд мөн оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн. Уг өөрчлөн ирүүлсэн хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дунд суудлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5