312 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өдрийн Е/11 дүгээр албан бичгээр гаргасан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаарх хүсэлтээс бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авсугай. 2.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэд өргөдөл, мэдээлэл, эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргах нь нээлттэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ ГИШҮҮД Д.СОЛОНГО Д.ОДБАЯР Ш.СОЛОНГО Б.БУЯНДЭЛГЭР Г.ТУУЛХҮҮ Ц.НАНЗАДДОРЖ Г.БАЯСГАЛАН Ж.ЭРДЭНЭБУЛГАН
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5