Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

308 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх явцад ирүүлсэн тайлбартаа Улсын Их Хурлын дээрх тогтоолд тусгасан үндэслэлтэй ижил агуулгатай тайлбар ирүүлсэн. Тав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Е/04 дүгээр албан бичгээр дараах хүсэлтийг ирүүлсэн: “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд ... хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг зөрчсөн талаарх хүсэлтээс дараах үндэслэлээр бүхэлд нь татгалзаж байна. 1. Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүн 2019 оны 6 дугаар сарын06-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Уг төслийг боловсруулахад Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327,375 иргэнээс 5,584,832 нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнгийн танилцуулгыг боловсруулан, нийтэд мэдээлж, Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулсан байдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил 2012 оноос хойших гурван парламентын бүрэн эрхийн хугацаанд нийгмийн бүх түвшинд хэлэлцэгдэж улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, Монгол Улсын төрийн тэргүүн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5