307 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүгчээр томилох эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг шүүгчдээс сонгож бүрдүүлэх, шүүгч бус таван гишүүнийг олон талын оролцоотой, ил тод, нарийн процессоор бүрдүүлэхээр хуульчилсан нь төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг зөрчих бус харин хангах зохицуулалт болсон. Сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалт, томилгоо нь зарчмын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах процесстой адил зохицуулагдсан учраас Улсын Их Хурал Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг томилох эсэхийг үзэмжээрээ шийдэх боломжгүй юм. Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн үндсэн зарчим, агуулгыг илтэд баримтлаагүй талаар: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, суурь зарчмын талаарх Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсолгүйгээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг зохион байгуулсан байна. Тав. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасныг харгалзан үзээгүй талаар: Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхэд парламентыг зохист хэмжээнд оролцуулах нь ардчилсан улсын мөн чанарт тохирно гэж олон улсад үздэг. Тухайлбал, Венецийн комиссоос “Ардчилсан зарчмаар зохион байгуулагдсан тогтолцоонд Шүүхийн зөвлөл нь парламентаар дамжин илэрхийлэгддэг ард түмний хүсэл зоригийн төлөөлөлтэй холбогдсон байх хэрэгтэй.” Шүүхийн зөвлөлийн шүүгч бус гишүүдийг бүрдүүлэхэд парламент чухал үүрэгтэй оролцох нь зүй ёсны хэрэг. Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахын тулд Шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүний гол хэсгийг шүүгчид дотроосоо сонгох, шүүхийн зөвлөлийн ардчилсан легитим шинжийг хангахын тулд бусад гишүүдийг парламентаас сонгох ёстой гэж Венецийн комисс зөвлөсөн байдаг. Түүнчлэн Шүүхийн зөвлөл бүхий Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дэх шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч бус гишүүдийг нь парламент дийлэнх олонхоор томилдог жишгийг харгалзан Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5