Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

306 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг агуулгын хувьд бүрэн хангасан талаар: Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын 3.1.1, 3.2.3 дахь заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг бүрдүүлэхэд шүүхээс бусад институцын тэнцвэртэй оролцоог хангах, нээлттэй нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалтын үр дүнд томилох гэж тодорхой заасан нь хэн оролцож томилох тухай гэхээсээ илүүтэй ерөнхий зарчмын чиглэлүүд юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурал томилох нь асуудлыг үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш бөгөөд Улсын Их Хурлын дур зоргыг хязгаарласан зохицуулалтыг олон улсын сайн туршлагад үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д хуульчилсан. Тодруулбал, сонгон шалгаруулалтыг шүүхээс бусад институцын тэнцвэртэй төлөөлөл бүхий Ажлын хэсэг зохион байгуулах, Улсын Их Хурал олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангаж, шалгарсан нэр дэвшигч бүрээр томилгооны сонсгол зохион байгуулсны үндсэн дээр томилох эсэхийг шийдвэрлэхээр зааж, энэ бүх үйл ажиллагааг нарийн, тодорхой зохицуулсан нь дур зорго, зүй бус нөлөө орох эрсдэлийг бууруулна гэж хууль тогтоогч үзсэн болно. Гурав. Шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулаагүй талаар: Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас үйл ажиллагаа нь харьцангуй бие даасан байх зарчмыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд тодорхой заасан. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байх бөгөөд даргаа гишүүд дотроосоо сонгохоор заасан нь Ерөнхий зөвлөлийн бие даасан байдлыг хангах, төдийгүй хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах зарчмын өөрчлөлт болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх болон хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулж шүүгчээр томилуулах санал гаргах процессыг бүхэлд нь харвал аль нэг институц зүй бусаар илүү эрхтэй оролцох эрсдэлийг бууруулж, институцуудыг тэнцвэртэй оролцох нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй Шүүхийн ерөнхий зөвлөл хараат бусаар, хариуцлагатай ажиллах суурийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд хуульчилсан. Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хуульчдаас шилж олсон хүнийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5