304 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хороонд хандан өргөдөл, гомдол гаргагчийг хэргийн оролцогч гэж үзэлгүй зөвхөн гэрч, ажиглагч гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтад нийцэхгүй байна. Гомдол, мэдээлэл гаргагч нь сахилгын зөрчил хэрхэн шалгагдаж байгаа болон хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах, сахилгын хороонд хандан хүсэлт гаргах, сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргах, бүрэлдэхүүнийг татгалзан гаргах зэрэг эрхтэй байж сахилгын зөрчил маргаан шударгаар шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болохыг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлт гаргасан болно. Уг дүгнэлтээр: Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтоох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах хэдий ч ийнхүү хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй гэж үзэхээр байна. Ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж хуулийн холбогдох зохицуулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлжээ. Харин хүсэлтэд дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5