303 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7 дахь хэсэгт бүх шатны шүүхийн шүүгч болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилохоор үүрэгжүүлсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн агуулгад нийцэхгүй байна. Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь зөвхөн үүрэг байх агуулгаар хязгаарлагдахгүй. 5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэгт “Сахилгын хороо шүүгчийг огцруулсан бол Ерөнхийлөгчид танилцуулна.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд нийцүүлэн гаргасан зарлигаа өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. 6.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуульч бус гишүүнд нэр дэвшигч нь эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, эрхлэх асуудалд тохирохгүй бөгөөд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт нийцэхгүй байна. Мөн Хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хорооны хуульч бус гишүүнд нэр дэвшигч нь эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан нь Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, эрхлэх асуудалд тохирохгүй бөгөөд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нийцэхгүй байна. Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 3.1.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ... шүүгч бус 5 гишүүнийг бусад институтээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох ...”, 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэшилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институтээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах” гэж тус тус заасан. Тиймээс мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3, 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна. 7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 105 дугаар зүйлийн 105.8, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7, 112
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5