Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

298 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд заасан хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан гэж үзэх нөхцөл бүрдсэн байна. Тав.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасныг харгалзан үзээгүй талаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхэд парламентыг зохист хэмжээнд оролцуулах нь ардчилсан улсын мөн чанарт тохирно гэж олон улсад үздэг. Тухайлбал, Венецийн комиссоос “Ардчилсан зарчмаар зохион байгуулагдсан тогтолцоонд Шүүхийн зөвлөл4 нь парламентаар дамжин илэрхийлэгддэг ард түмний хүсэл зоригийн төлөөлөлтэй холбогдсон байх хэрэгтэй.”5 Шүүхийн зөвлөлийн шүүгч бус гишүүдийг бүрдүүлэхэд парламент чухал үүрэгтэй оролцох нь зүй ёсны хэрэг. Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахын тулд Шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүний гол хэсгийг шүүгчид дотроосоо сонгох, шүүхийн зөвлөлийн ардчилсан легитим шинжийг хангахын тулд бусад гишүүдийг парламентаас сонгох ёстой гэж Венецийн комисс зөвлөсөн6 байдаг. Түүнчлэн, Шүүхийн зөвлөл бүхий Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дахь шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч бус гишүүдийг нь парламент дийлэнх олонхоор томилдог жишгийг харгалзан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д тусгасан. Парламент нь нийт иргэдийг төлөөлж байдгийн хувьд Шүүхийн зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилж болох ч парламент дахь олонхын хэт нөлөөг сааруулж улс төрийн оролцоог багасгахын тулд цөөнхийн болон бусад талын бодит оролцоог хангах нь шүүх эрх мэдлийг хараат бус байлгах үндэс юм. Олон талын оролцоог тэнцвэртэй хангах зорилгоор гурван төрлийн аргаас улс орнууд сонгон хуульчилж байна. Эхний арга нь Шүүхийн зөвлөлийн шүүгч бус гишүүдийг парламентын дийлэнх олонхын санал (гуравны хоёр, дөрөвний гурав гэх мэт)-аар сонгох.7 Дийлэнх олонхын томилгоо нь сонгуулийн холимог, 4“Шүүхийн зөвлөл” гэх нэр томьёоны хүрээнд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эсхүл Шүүхийн сахилгын хорооны аль алийнх нь чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагыг ойлгодог. 5CDL-INF(1998)009, Opinion on recent amendments to the law on major constitutional provisions of the Republic of Albania, §§9, 19; CDL-AD(2002)026, Opinion on the Draft Law on Judicial Power and Corresponding Constitutional Amendments of Latvia, §13; CDL-AD(2014)008, Opinion on the draft Law on the High Judicial and Prosecutorial Council of Bosnia and Herzegovina, §§43-45. 6European commission for democracy through law (the Venice Commission), “Judicial appointments” (Venice, 16-17 March 2007), 7European commission for democracy through law (the Venice Commission), “Judicial appointments” (Venice, 16-17 March 2007), 7; Venice Commission, Opinion on the Draft Law on Amendments to the Judicial System Act of Bulgaria, CDL-AD (2002) 015, para. 5; European Network of

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5