297 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл асуудлаар харилцан бие биедээ асуулт тавьж, хариулт авах, гомдлын шаардлага, татгалзлалын үндэслэл болсон нотлох баримтуудыг харилцан няцаах, энэ талаархи баримтуудыг зохих журмын дагуу гаргах, батлах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлнэ.” гэж заасныг тус тус биелүүлээгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа гишүүн маргагч талуудад өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлын хуулбарыг гардуулж, маргаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдэх, маргагч талууд болон тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгчийг асууж, тайлбар, тодорхойлолт гаргуулах, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бичиг баримт, бусад мэдээллийг шаардан гаргуулах, маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхэд шаардагдах бусад бэлтгэл ажиллагааг хийх зэрэг маш тодорхой арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй. Энэ нь илтгэгч гишүүн зөвхөн тайлбараа ирүүлэхийг холбогдох этгээдээс хүсээд орхих бус маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг шинжлэн, судлах зохицуулалт юм. Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн гишүүн маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай тогтоол гаргана.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас тухайн хуулийн талаарх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар ирүүлээгүй байхад хуралдааныг зарлах бэлтгэл бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулах хүсэлтээ өгсөөр байтал Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно.” гэснийг харгалзан үзэлгүй дунд суудлын хуралдааныг зохион байгуулсан нь Монгол Улсын Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5