299 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эсхүл пропорциональ тогтолцоотой улсад тохирдог. Харин сонгуулийн мажоритар тогтолцоотой улсад нэг нам дийлэнх олонхыг бүрдүүлэх боломжтой учраас цөөнхийн болон бусад институцийн оролцоог хангахгүйгээр шийдвэр гаргахаас сэргийлэхэд бэрхшээл үүсдэг учраас шүүгч бус гишүүдийн тавин хувийг парламентын олонхоор, үлдсэн тавин хувийг парламентын цөөнхөөр томилуулах замаар8 шийддэг. Энэ нь цөөнхийн оролцоог бодитой хангах ч хэт улс төржиж талцах эрсдэлтэй. Гурав дахь арга нь олон институциэс бүрдсэн Ажлын хэсгээр сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах нь шударга, хараат бус сонголтыг бий болгодог гэж үздэг. Түүнчлэн, Шүүхийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхэд Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, их сургууль, төрийн бус байгууллага зэрэг бие даасан байгууллагуудыг албан ёсоор татан оролцуулж, сонгон шалгаруулалтыг тусгайлан байгуулсан Ажлын хэсгээр гүйцэтгүүлэх зөвлөмжийг Венецийн комиссоос удаа дараа гаргаж ирсэн9 зэргийг судлан үзэж, гурав дахь аргыг Монгол Улсад тохирох хувилбар гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д тусгасан. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР Сounсils for the Judiсiary (ENСJ), Project on Non Judicial Members in Judicial Governance 2015-2016, 11. 8CDL-INF(1998)009, Opinion on recent amendments to the law on major constitutional provisions of the Republic of Albania,. §19 9European Commission For Democracy Through Law (Venice Commission) Bulgaria Opinion On The Judicial System Act, CDL-AD(2017)018, 7; European Commission For Democracy Through Law (Venice Commission), Final Opinion On The Revised Draft Constitutional Amendments On The Judiciary, CDL- AD(2016)009, 5.__
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5