Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

296 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн үндсэн зарчим, агуулгыг илтэд баримтлаагүй талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гээд мөн зүйлийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж, 2 дахь заалтад “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох” гэж тодорхой хуульчилсан. Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүх эрх мэдлийг хэнээс ч хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг бий болгож, мэдлэг чадвартай, ёс зүйтэй шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулахгүй байх эрх зүйн шинэтгэлийг Монгол Улсын шүүхийн тухай хууль / Шинэчилсэн найруулга/-д тусгасан бөгөөд хуулийн үзэл баримтлал, суурь зарчмын талаарх Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсолгүйгээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг зохион байгуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж тодорхойлсон хэдий ч Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэхдээ судалгаанд үндэслэлгүй, төвийг сахих зарчмыг баримтлахгүйгээр хүсэлт гаргагчийн саналыг харгалзан шийдвэрлэсэн болох нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд илээр, шууд, тасралтгүй явуулах, талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх, асуудлыг хамтран хэлэлцэж, олонхийн саналаар, бодитой, энэ хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд чанд нийцүүлэн шийдвэрлэх зарчмыг баримтална” гэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн хуралдаанд маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчид маргаж байгаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5