295 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульчилсан. Түүнчлэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тавин хувь буюу таван гишүүнийг шүүгчид дотроосоо шууд сонгох нь шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах төдийгүй аливаа зүй бус нөлөөллийг сааруулна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэгт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог институциуд, мэргэжлийн болон сургалт, судалгааны институциудын төлөөлөл, оролцоог тэнцвэртэй хангаснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр зөвхөн мэдлэг чадвар, ёс зүйтэй хүнийг томилох нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хуульчдаас шилж олсон хүнийг шүүгчээр томилох, эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг шүүгчдээс сонгож бүрдүүлэх, шүүгч бус таван гишүүнийг олон талын оролцоотой, ил тод, нарийн процессоор бүрдүүлэхээр хуульчилсан нь төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг зөрчих бус харин хангах зохицуулалт болсон. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд дөрөв нь нийт шүүгчээс сонгогдсон шүүгч, тав нь шүүгч бус, хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан иргэд байхаар заасан. Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг Нийт шүүгчийн чуулганаар сонгох бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал болон аливаа этгээд оролцох боломжгүй юм. Сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалт, томилгоо нь зарчмын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах процесстой адил зохицуулагдсан учраас Улсын Их Хурал Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг томилох, эсэхийг үзэмжээрээ шийдэх боломжгүй юм. Шүүхийн сахилгын хороог шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг харгалзан бүрдүүлэх болон энэ зарчмын хүрээнд ажиллах зохицуулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан бөгөөд төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг алдагдуулахгүй, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг зөрчихгүй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5