294 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ерөнхий зөвлөлийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэдэг байх зохицуулалт 1996 оноос 2002 оны хооронд мөрдөгдөж байсан бөгөөд үүнээс шалтгаалан олон сөрөг үр дагаварт хүргэж байна гэж үзэн өөрчилж байсан туршлага байдаг. Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг бөгөөд Ерөнхий сайд нь төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцдаг. Нөгөөтээгүүр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурал томилох нь асуудлыг үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш бөгөөд Улсын Их Хурлын дур зоргыг хязгаарласан зохицуулалтыг олон улсын сайн туршлагад үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д хуульчилсан. Тодруулбал, сонгон шалгаруулалтыг шүүхээс бусад институцийн тэнцвэртэй төлөөлөл бүхий Ажлын хэсэг зохион байгуулах, Улсын Их Хурал олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангаж, шалгарсан нэр дэвшигч бүрээр томилгооны сонсгол зохион байгуулсны үндсэн дээр томилох эсэхийг шийдвэрлэхээр зааж, энэ бүх үйл ажиллагааг нарийн, тодорхой зохицуулсан нь дур зорго, зүй бус нөлөө орох эрсдэлийг бууруулна гэж хууль тогтоогч үзсэн болно. Гурав.Шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулаагүй талаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас үйл ажиллагаа нь харьцангуй бие даасан байх зарчмыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д тодорхой заасан. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байх бөгөөд даргаа гишүүд дотроосоо сонгохоор заасан нь Ерөнхий зөвлөлийн бие даасан байдлыг хангах, төдийгүй хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах зарчмын өөрчлөлт болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх болон хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулж шүүгчээр томилуулах санал гаргах процессыг бүхэлд нь харвал аль нэг институци зүй бусаар илүү эрхтэй оролцох эрсдэлийг бууруулж, институциудыг тэнцвэртэй оролцох нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй Шүүхийн ерөнхий зөвлөл хараат бусаар, хариуцлагатай ажиллах суурийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5