Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

293 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх эрхгүй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй юм. Түүнчлэн, тухайн нэр дэвшсэн иргэнийг Монгол Улсын Их Хурал шууд томилохгүй буюу Ажлын хэсэг хамгийн сайн шаардлага хангасан хүнийг олон нийтэд нээлттэй, ил тодоор сонгон шалгаруулж Улсын Их Хуралд санал болгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцнэ гэж хууль тогтоогч үзсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтэд заасны дагуу Монгол Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилсноор шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзвэл нөгөө талдаа томилгоог хэн, хэрхэн хийх асуудал зүй ёсоор яригдана. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуулийн байгууллага тул түүний томилгоог хууль тогтоох, эсхүл гүйцэтгэх эрх мэдлийн Үндсэн хуулийн байгууллагад л хариуцуулах шаардлага гарна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох аливаа бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй. Монгол Улсын Ерөнхийлөгч томилох боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хязгаарласан тул Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар томилох нөхцөл үүснэ. Засгийн газрыг Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд олонх болсон намаас байгуулдаг учраас шүүх эрх мэдэл нэг намын хараат байдалд орох эрсдэл үүсэх, ингэснээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч болзошгүй юм. Түүнчлэн, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Шүүхийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5