Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

292 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Сонгон шалгаруулах Сонгон шалгаруулалт нь оролцогчийг хууль зүйн өндөр мэргэшилтэй мэдлэг, чадвар, ёс зүйтэй, эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх зэрэг шалгуурыг мэдээлэл цуглуулах, ярилцлага гэх мэт олон талаас нь судалсны үндсэн дээр тухайн албан тушаалд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж олох зорилготой юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь хуульчаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах чиг үүргийг гүйцэтгэх өндөр мэргэшилтэй, харин Шүүхийн сахилгын хорооны гишүүн нь шүүгчийн сахилгын хэргийг хараат бус, төвийг сахиж, шударгаар хянан шийдвэрлэх төвшний хууль зүйн өндөр мэргэшилтэй байх шаардлагатай. Шүүхээс бусад институциудын тэнцвэртэй оролцоог хангасан Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хараат бусаар явуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгохоор хуульчилсан. 4.Томилгооны сонсгол Ажлын хэсгийн сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу явагдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг тодруулсан эсэхийг Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулах томилгооны сонсгол, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хянан үзнэ. Олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангах үүднээс шалгарсан нэр дэвшигч бүрээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийхээр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д тодорхой заасан. Томилгооны сонсголд Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гадна сонирхсон иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, судлаач, хуульчид оролцож саналаа хэлэх, асуулт асуух замаар нэр дэвшигчийн талаарх мэдээллийг олон нийтэд өгнө. Томилгооны сонсголыг хийснээс хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүйн байнгын хороо хуралдаж, нэр дэвшигч тус бүрээр хэлэлцэн санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тооны тоогоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилуулах тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5