Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

291 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбооны Удирдах зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, төрийн бус өмчийн хууль зүйн сургууль тус бүрээс санал болгож Хууль зүйн байнгын хорооноос томилсон 10 хүн Ажлын хэсгийн гишүүнээр, Улсын Их Хурлын даргын томилсон Улсын Их Хурлын нэг гишүүн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллана. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог эдгээр байгууллага, түүний тодорхой бүтцүүд мөн мэргэжлийн болон сургалт, судалгааны байгууллага бол институци юм. Институци гэдгийг нийгмийн тодорхой зорилгыг хангах үүднээс үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалт гэж ойлгодог. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг хамгийн сайн гүйцэтгэж чадах хүнийг сонгон шалгаруулах үйл явц нь хараат бус, бодитой, олон талын оролцоог хангасан байх шаардлагатай. Сонгон шалгаруулалтад аль нэг субъект давамгайлах боломжгүй байхаар буюу Ажлын хэсгийг 11 өөр институциэс тэнцвэртэй бүрдүүлэхээр хуульчилсан. Ажлын хэсгийн 11 гишүүний тав буюу цөөнх нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог институциудын тэнцвэртэй төлөөлөл учраас зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэхгүй бөгөөд Ажлын хэсгийн бусад зургаан гишүүн буюу олонх нь мэргэжлийн төлөөлөл учраас сонгон шалгаруулалтыг хараат бусаар, мэргэжлийн өндөр төвшинд явуулах нөхцөл бүрдсэн. 2.Нээлттэй нэр дэвшүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа нээлттэй, ил тод байх, олон нийтийн байгууллагын оролцоог хангаснаар сонгон шалгаруулалт болон томилгоонд аливаа зүй бус нөлөөллийг хаана гэж хууль тогтоогч үзсэн. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д нээлттэй нэр дэвшүүлэх шаардлагыг бүрэн зохицуулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлагыг хангасан хэн ч нэр дэвших эрхтэй төдийгүй нэр дэвшигч бүрийн хүсэлт, дэлгэрэнгүй мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, иргэд, хуульчид, судлаачид асуулт, саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5