Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

290 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд бусад институциэс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилохыг үүрэгжүүлсэн зохицуулалт байхгүй, харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохыг хоёрдмол утгагүй хуульчилсан юм. Нээлттэйгээр нэр дэвшүүлэх гэдэг зохицуулалт нь аливаа институци, албан тушаалтны зүгээс хэн нэгэн хүнийг санал болгохгүй гэдэг утгыг агуулж байгаа төдийгүй олон нийтийг тэгш оролцох боломжоор хангана гэсэн агуулга юм. Хоёр.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг агуулгын хувьд бүрэн хангасан талаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын 3.1.1, 3.2.3 дахь заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг бүрдүүлэхэд шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог хангах, нээлттэй нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалтын үр дүнд томилох гэж тодорхой заасан нь хэн оролцож томилох тухай гэхээсээ илүүтэй ерөнхий зарчмын чиглэлүүд юм. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь эдгээр чиглэлийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бүрэн хангасан төдийгүй Монгол Улсын өнөөгийн нөхцөлд хамгийн сайн тохирсон, олон улсын сайн туршлагыг харгалзан үзсэн хувилбар юм. 1.Шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог Ажлын хэсгээр хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг хараат бусаар сонгон шалгаруулах Ажлын хэсгийг бүрдүүлэхэд шүүхээс бусад институцийн оролцоог тэнцвэртэй хангаж өгсөн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэг болон “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуралдаан, Монголын Хуульчдын холбооны Зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5