289 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилох журам, гишүүнд тавих шалгуур зэргийг Үндсэн хуульд заалгүй,1 органик хуулиар тогтоох талаар тодорхой хэлэлцсэн болно.2 Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог хангаж нээлттэй нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж, томилох талаар үндэслэл бүхий бодлогын хувилбаруудаас сонголт хийж хуульчлах нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд тухайн харилцааг тусгайлсан хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан тохиолдолд хэрхэн хуульчлах нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх болох талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц урьд өмнөх олон удаагийн шийдвэртээ заасан байдаг.3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтын 3.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус бусад таван гишүүнийг бусад институциэс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй гэж үзэхээр байна. Ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас баталсан органик хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй бус харин Монгол Улсын Их Хурлын тогтоолд нийцээгүй байна гэсэн нэн тодорхойгүй үндэслэлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны 03 дугаар дүгнэлтдээ заасан байна. 1Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы 8 дугаар сарын 28-ны өдөр / Лхагва гараг/-ийн нэгдсэн хуралдааны товч тэмдэглэл (УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар); Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы 9 дүгээр сарын 6-ны өдөр /Баасан гараг/-ийн нэгдсэн хуралдааны товч тэмдэглэл (УИХ-ын гишүүн О.Баасанхүү). 2Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 8 дугаар сарын 23-ны өдөр /Баасан гараг/-ийн хуралдааны товч тэмдэглэл (УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан); Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы 8 дугаар сарын 28-ны өдөр /Лхагва гараг/-ийн нэгдсэн хуралдааны товч тэмдэглэл (Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхан). 3Жишээлбэл, Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтэд “Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалт, 33, 35, 36, 38 дугаар зүйлийн зарим заалтууд боловсронгуй бус байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т буй Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн заалтын хүрээнд хуульчлагдсан тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн нэгдүгээр зүйлийн 2-ын 2 дахь заалтаар Улсын Бага Хуралд олгогдсон хууль тогтоох эрх хэмжээнд шийдвэрлэгдсэн байна” гэж үзсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5