288 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал ирүүлж, төсөл өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна” гэсэн агуулгатай байсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт орсон хэдий ч Улсын Их Хурал томилох агуулга нь өөрчлөгдөөгүй юм. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалтын агуулга нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүний сонгон шалгаруулалт нь хүн бүхэнд нээлттэй, ил тод байх, шаардлага хангасан гэж үзсэн хэн ч нэрээ дэвшүүлэх бололцоог олгож, олон нийтийн оролцоонд тулгуурлан хараат бусаар сонгон шалгаруулж, томилох боломжийг бүрдүүлнэ гэж хууль тогтоогчид үзсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлага, хэрхэн томилох журмыг хуулиар тогтоох нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5