287 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2021.05.06 Дугаар 41 Төрийн ордон, Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг харгалзан үзээгүй талаар Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5