282 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Ерөнхий зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг шүүгчид тавигдах шаардлага хангаагүй гэх үндэслэлээр Ерөнхийлөгчөөс буцаах, уг буцаасан саналыг Ерөнхий зөвлөл дахин нягталж санал болгох, эсхүл өөр нэр дэвшигчийг санал болгохоор заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд тавигдах шаардлагыг хуулиар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна.” гэж хуульчилсан байна. Дээрх шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5, Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 6.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлагыг хуулиар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт “Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна.” гэж хуульчилжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5