283 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг шүүгч болон шүүгч бус /эрх зүйч/ гишүүдээс бүрдүүлэхээр ийнхүү зохицуулсан нь шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд тавих хяналт бодитой бөгөөд харилцан тэнцвэртэй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6, Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна. 7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэгт анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх тус бүр шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болох бөгөөд энэхүү асуудлыг тухайн шатны шүүгчдийн зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүх шийдвэрлэхээр нийтлэг байдлаар зохицуулжээ. Мөн уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсгийн зохицуулалтын талаарх хүсэлтийн үндэслэл нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудалд хамаарч байна. Иймд дээр дурдсан асуудлын хүрээнд Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргах боломжгүй байна. Харин хууль тогтоогч холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох, Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн батлахдаа анхаарах нь зүйтэй байна. 8.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 105 дугаар зүйлийн 105.8, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт шүүгчид холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэх журам болон оролцогчдын эрх зүйн байдлын талаарх зохицуулалтыг тусгасан байх ба Үндсэн хуулийн холбогдох заалтаар баталгаажсан иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5