Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

281 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн тайлан, мэдээллээс харахад Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн тодорхой хувь нь орон тооны бусаар ажиллаж байжээ. Харин Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон чиг үүргийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл сүүлийн 10 жилийн дунджаар нэг жилд 26 шүүгчийг /зарим жилд 2 шүүгчийг/ санал болгож байсан бол, Шүүхийн ёс зүйн хороо нь сүүлийн 8 жилийн дунджаар нэг жилд 307 гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд хууль тогтоогч Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний эрх зүйн байдлыг тогтоохдоо дээр дурдсан туршлагыг харгалзан үзэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. 4.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэж зааж бүх шатны шүүхийн шүүгчийг томилох бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон байх бөгөөд мөн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргахаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.7 дахь хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар, мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч тус тус 14 хоногийн дотор томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байх ба тодорхой хугацаа тогтоосон асуудал нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсэгт анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар сонгохоор, Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилохоор, түүнчлэн мөн зүйлийн 36.10 дахь хэсэгт танхимын тэргүүнийг тухайн шүүхийн зөвлөгөөн дотроосоо нууц санал

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5