Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

278 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 3.1.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ... шүүгч бус 5 гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох, ...”, 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэшилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институтээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах” гэж тус тус заасан. Тиймээс хуулийн 76 дугаар зүйлийн 76.3, 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэг нь мөн Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна. 7.Хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хороонд хандан өргөдөл, гомдол гаргагчийг хэргийн оролцогч гэж үзэлгүй зөвхөн гэрч, ажиглагч гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтад нийцэхгүй байна. Гомдол, мэдээлэл гаргагч нь сахилгын зөрчил хэрхэн шалгагдаж байгаа болон хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах, сахилгын хороонд хандан хүсэлт гаргах, сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргах, бүрэлдэхүүнийг татгалзан гаргах зэрэг эрхтэй байж сахилгын зөрчил маргаан шударгаар шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болохыг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж, Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5