Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

279 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж өөрчлөн найруулж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэсэн зохицуулалтыг нэмсэн байна. 2.Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталж, 1 дүгээр зүйлд “... Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана.” гэж заасан байна. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол гарган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталсан бөгөөд тус хуваарийн 3.1-д “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:” гээд 3.1.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний тавыг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох, ...”, мөн 3.2-т “Шүүгчийн хариуцлагыг сайжруулах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд дараах чиглэл баримтална:” гээд 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг ... холбогдох институцээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах.” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, уг нэмэлт, өөрчлөлтийн гол үзэл баримтлалыг тодорхойлон дээрх хуваарийг гаргахдаа хууль тогтоомжийг боловсруулан батлахад баримтлах чиглэлийг тусгайлан заасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад заавал тусган хуульчлах агуулгыг илэрхийлсэн гэж ойлгогдож байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5