Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

277 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ур чадвар, туршлагыг нь харгалзан тодорхой болзол, шалгуурын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж, Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг тухайн танхимын шүүгчид дотроосоо санал болгож тус тус Үндсэн хуулийн дагуу томилох нь зөв бөгөөд хууль ёсны болно гэж үзэж байна. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх хэсэгт “... Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно.” гэж улам завхруулсан байна. 4.Хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7 дахь хэсэгт бүх шатны шүүхийн шүүгч болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилохоор үүрэгжүүлсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн агуулгад нийцэхгүй байна. Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь зөвхөн үүрэг байх агуулгаар хязгаарлагдахгүй юм. 5.Хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэгт “Сахилгын хороо шүүгчийг огцруулсан бол Ерөнхийлөгчид танилцуулна.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд нийцүүлэн гаргасан зарлигаа өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. 6.Хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуульч бус гишүүнд нэр дэвшигч нь эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, эрхлэх асуудалд тохирохгүй бөгөөд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт нийцэхгүй байна. Мөн Хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт Шүүхийн сахилгын хорооны хуульч бус гишүүнд нэр дэвшигч нь эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан нь Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, эрхлэх асуудалд тохирохгүй бөгөөд Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нийцэхгүй байна. Энэ нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд буюу хуульч биш хүнээр шүүгчийн зарим мэргэжлийн алдааг дүгнэх, улмаар шүүгчид хариуцлага тооцох эрх мэдэл олгож, үүрэг, хариуцлага хүлээлгэх үр дагавартай байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүд нь хуульч, шүүгч бус гишүүд нь эрх зүйч байх нь тухайн бүрэлдэхүүний ижил тэгш, адил ур чадвартай байх нөхцөлийг алдагдуулж байна. Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5