276 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл в/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг нэр дэвшүүлэх ажлыг төрийн эрх мэдлийн нэг институт өөрөө эрхэлж сонгон шалгаруулаад, томилдог олон улсын жишиг байхгүй байна. Монгол Улс шүүхийн захиргааг бий болгон ажиллуулж ирсэн түүхэндээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг эрх мэдлийн нэг институтээс хараат болгон дангаар томилж байгаагүй байна. Энэ бүгдээс үзвэл Улсын Их Хурал шүүхийн захиргаа, шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулж томилох эрхийг өөрт авсан нь Улсын Их Хурлын хууль тогтоох чиг үүрэгт нийцэхгүй төдийгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, олон улсын болон өөрийн орны хөгжиж ирсэн практикт гараагүй гажуудлыг бий болгох эрсдэлийг үүсгэж, цаашид Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдаж, эрх чөлөөт байдал хуулийн замаар дарангуйлагдах үндэс суурийг тавьсан гэж үзэж болно. 2.Хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэгт эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэн, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болохоор зохицуулсан нь хүрсэн түвшингээс ухарч буй буруу шийдэл бөгөөд Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй юм. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж ирсэн өмнөх ололтыг бататган бэхжүүлж улам боловсронгуй болгох ёстой. Шүүхийг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулах нь иргэн зөрчигдсөн эрхээ тухайн маргааныг харьяалах дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчээр шүүлгэх замаар хууль ёсны шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх боломж бөгөөд энэ талаар хүрсэн түвшин, олсон ололтыг бууруулж болохгүй. 3.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэгт Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Үндсэн хуулиар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нь тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгогдсоноор бүрэн эрх нь баталгаажих эрх зүйн үндэслэл байхгүй юм. Улсын Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5