275 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мэдлийн байгууллагын аль нэгний мэдэлд шууд өгвөл шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бүрэн алдагдана. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 3.1.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний тавыг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох, ...” гэж, мөн 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг ... холбогдох институцээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах” гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн утга агуулгыг дэлгэрүүлэн заажээ. Энэ бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зөвшилцлийн гол агуулга болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог хууль тогтоогч өөрийн мэдэлдээ бүрэн авсан нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийг илэрхий зөрчиж байна. Ингэснээр хууль тогтоогч шүүхийн боловсон хүчин, шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг хариуцсан Үндсэн хуулийн институтыг төрийн аль нэг эрх мэдлээс хараат бус байлгах чиглэлээр түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ умартаж, Үндсэн хуулиар өөрт /Улсын Их Хуралд/ олгогдоогүй эрх мэдлийг хуульчлан авах зэргээр хууль тогтоох эрх мэдлийг явцуу зорилгоор хэрэгжүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбогдох хэсгийн зорилго, агуулгыг бүрэн гажуудуулсан гэж үзэж байна. б/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг Улсын Их Хурлын даргын захирамжаар, Улсын Их Хурлын гишүүнээр ахлуулан байгуулсан улс төрийн шууд оролцоотой ажлын хэсгээс санал болгох замаар Улсын Их Хурал дангаар томилох нь шүүхийн боловсон хүчний бодлого, мөн түүнчлэн шүүхийн сахилга хариуцлагын асуудал улс төрийн нөлөөнд шууд автагдаж, үүний улмаас шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бүрэн алдагдах нөхцөл бүрдэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5