274 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан хүсэлтдээ: “... Монгол Улсын шүүхийн тухай хуульд туссан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг бүрэн алдагдуулсан, “шүүх бие даасан, шүүгч хараат бус байх” Үндсэн хуулийн суурь зарчмыг илэрхий зөрчсөн, Улсын Их Хуралд Үндсэн хуулийн бус эрхийг олгох замаар хууль тогтоох эрх мэдлээс шүүх эрх мэдэлд нөлөөлөх, дарангуйлах нөхцөлийг илтэд бүрдүүлсэн, эрх мэдлийн тэнцвэрийг хангахад голлох үүрэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийн хүрээн дэх үндсэн бүрэн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зэрэг ноцтой үр дагавар бүхий Үндсэн хуульд нийцээгүй тодорхой зүйл, заалтуудыг Үндсэн хуулийн цэцээр хянуулах нь зүйтэй гэж үзлээ. 1.Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн /цаашид “Хууль” гэх/ 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэсэн нь, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...” гэсэн нь, мөн зүйлийн 95.5 дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэр, 95.7 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад тус тус нийцэхгүй байна: а/ Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийн зорилго, агуулга нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог эрх мэдлийн харилцан тэнцвэртэй байх зарчимд нийцүүлэн аль нэг эрх мэдэлд давамгай байдал олгохгүй байх агуулгаар зохицуулахад чиглэсэн. Учир нь шүүхийн боловсон хүчин, шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5