Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

268 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хорооны “П.Очирбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоол Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг буюу “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэж заасныг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэж 03 дугаар дүгнэлт гарчээ. Уг маргааны гол агуулга нь “П.Очирбат 1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ардын Их Хурлаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монгол Улсын Үндсэн хууль (1992 оны)-д заасан Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцогдох эсэх асуудал байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат 1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ардын Их Хурлаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг Үндсэн хуулийн дагуу нийт ард түмнээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэхгүй, харин 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдсон байх тул дахин 1997 онд улиран сонгогдох эрх нь нээлттэй байна гэж үзээд Сонгуулийн ерөнхий хорооны уг тогтоолыг Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбатыг шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдчихоод байгааг тогтоожээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Харин иргэн Г.Батаагийн мэдээллийн шаардлагад тусгасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн “Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.” гэсэн зохицуулалт нь иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрхийг хангахад чиглэсэн агуулгатай байх бөгөөд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5