269 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй шууд хамааралгүй байна. Мөн мэдээлэл гаргагч Д.Үүрцайх, Т.Доржханд, О.Мөнхсайхан нарын мэдээлэлд дурдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн зохицуулалтаар нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг тодорхойлоод, хуульд заасан нийтлэг шаардлагыг мөн баримтлахыг тодотгон заасан байна. 9.Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалтад хуулийн төслийн агуулга нь “бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;” нийтлэг шаардлага хангасан байна гээд, мөн хуулийн 32 дугаар зүйлд уг эшлэлийг хэрхэн хэрэглэх талаарх зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт давхардуулан зааж, шаардлагатай тохиолдолд түүнийг эш татах хуулийн нийтлэг шаардлагыг хангаагүйгээс хууль хоорондын зөрчлийг бий болгож, хууль дээдлэх зарчмыг зөрчих нөхцөл бүрдүүлсэн байгааг тэмдэглэе. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5