267 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх; сэтгэцийн эмгэггүй байх гэсэн гурван шаардлагыг тогтоосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тодорхойлсон дээр дурдсан зохицуулалтын агуулгаас үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчид тавигдах нийтлэг шалгуур, шаардлагыг бүрэн зааж, нэг мөр тодорхой тусгаагүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтаар тогтоосон тавин нас хүрсэн; сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан; Монгол Улсын уугуул иргэн байх гэсэн нийтлэг шаардлагыг дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт тусгасан боловч, “зөвхөн нэг удаа сонгох” буюу урьд нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй байх хязгаарлалтыг тус хуулийн дээрх заалтуудад тодорхой тусгаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг уг хуульд бүрэн тусгаагүйн улмаас дээрх шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх хууль зүйн боломж бүрдэхгүй болох, улмаар эрх зүйн тодорхой бус, хийдэлтэй байдлыг үүсгэж, Үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг зөрчих үндэслэлийг бүрдүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлтэй танилцахад хууль зүйн тодорхой бус байдал үүсэхээр байгаа талаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санал гаргаж байсныг тэмдэглэх нь зүйтэй байна. 8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн тайлбарт тэмдэглэсэн Үндсэн хуулийн цэцийн 1997 онд хянан шийдвэрлэсэн маргаан нь агуулга, маргаан бүхий эрх зүйн акт, маргагч талуудын хувьд аль аль нь иргэдийн мэдээллийн дагуу үүссэн энэхүү маргаанаас өөр байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгуулийн ерөнхий
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5