266 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Уг тайлбараас үзэхэд хууль тогтоогч Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг парламентын засаглалтай улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагын хүрээнд дээр дурдсан Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулж холбогдох хязгаарлалтыг тогтоосон байх бөгөөд тухайн хязгаарлалтын үйлчлэх хугацааг тусгайлан тогтоохоор төсөлд тусгасан байсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил буюу нийтлэг байдлаар үйлчлэхээр тогтоосон байна. Дээрх үндэслэлийн дагуу баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна. 6.Ардчилсан Үндсэн хуульт улсад ямар ч тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тодорхой хязгаар байх ёстой бөгөөд тухайн албан тушаалд дахин сонгогдоход хязгаарлалт тогтоох нь хүний эрхэд, тэр дундаа улс төрийн эрхэд үл хамаарах юм. Учир нь дахин сонгогдох асуудал бол өмнө сонгогдох эрхээ эдэлсэн этгээдэд хамаарах бөгөөд уг эрхээ эдэлсэнд тооцогддог нь Үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйд нэгэнт тогтсон, олон улсын нийтлэг жишиг болно. 7.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад ““нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” ойлгохоор зааж, мөн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ. Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн зохицуулалтаар нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг тодорхойлсон бөгөөд уг хэсгийн 26.2.1-26.2.3 дахь заалтад банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5