Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

265 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ирүүлсэн 2021 оны 1/68 дугаар албан бичигт “нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шаардлагад нийцэж буй эсэх асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд болон сонгуулийг зохион байгуулахад хүндрэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.” гэжээ. Түүнчлэн, маргааныг шалгах явцад цугларсан баримт, холбогдох судалгаа, үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйн онол, номлол, Үндсэн хуулийн шүүхүүдийн туршлагаас үзэхэд төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа болон сонгогдох давтамжийг хязгаарласан хуулийн зохицуулалт тухайн улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн шүүх, эсхүл түүнтэй адилтгах шүүхээр хянан шийдвэрлэдэг жишиг түгээмэл байна. 5.Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт “... 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн. Уг нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд ... Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг парламентын засаглалтай улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай гэдгийг тусгасан. Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтад “Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулахаар, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” гэж томьёолсон заалтууд тус тус тусгагдсан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байхаар санал гарсныг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёрын саналаар дэмжсэн болно.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5