264 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2.Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэсэн зохицуулалтыг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулж, тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэсэн заалтыг хүчингүй болсонд тооцжээ. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Зургадугаар зүйлд зааснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөхөөр хуульчилжээ. Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд дээр дурдсан Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгай журам үйлчлэх талаарх зохицуулалт тусгагдаагүй байна. Хууль буцаан хэрэглэх зарчим нь Үндсэн хуулийн хэм хэмжээний үйлчлэлд хамаардаггүй тул холбогдох зохицуулалтын талаар дагаж мөрдөх тусгай журам тогтоогоогүй нөхцөлд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болмогц шууд үйлчилнэ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүнийг дагаж мөрдөх харилцааг зохицуулсан хуулиас үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавьсан шалгуур, хязгаарлалт нь тус нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон хугацаанаас (өдөр, цагаас) нэгэн зэрэг үйлчлэхээр байна. 4.Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа уг хуульд Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгох Үндсэн хуулиар тавьсан нийтлэг шаардлагыг тусгалгүй орхигдуулж, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлсэн буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх эрх нээлттэй эсэхийг тодорхой хуульчлаагүйгээс эрх зүйн тодорхой байх зарчим, хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгаа алдагдах нөхцөл бүрдэж, маргаантай байдал үүсгэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5