Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

263 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хуульчилсан. Уг нийтлэг шаардлагад тавигдаж буй 50 нас хүрсэн байх, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагуудыг хангаж буй эсэхийг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагуудын тодорхойлолт, лавлагааг үндэслэн нэр дэвшигч нь дээрх шаардлагуудыг хангаж буй эсэх асуудлаар дүгнэлт гаргах боломжтой. Харин нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шаардлагад нийцэж буй эсэх асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд болон сонгуулийг зохион байгуулахад хүндрэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Улсын Их Хурлын даргын 2017 оны 107 дугаар захирамжаар олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд явуулсан байх бөгөөд энэ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас мөн оны 12 дугаар сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327375 иргэнээс 5584832 нэгж санал хүлээн авч, нийтэд мэдээлжээ. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал баталж, Монгол Улсад улс төр, хууль зүйн шинэ нөхцөл тогтоосон байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль тогтоогчдын хүсэл зоригоос гадна ард нийтийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэхээр байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5