Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

261 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөрдөх хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байхаар санал гарсныг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёрын саналаар дэмжсэн болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орж, Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгох болсон нь тухайн асуудлаар эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, шинэ нөхцөл байдал үүсгэсэн. Энэ нь одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болон урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний нэр дэвшиж болох эсэх эрхийг хөндөөгүй бөгөөд үүнийг Үндсэн хуулийн үзэл баримтал, зарчимд нийцүүлж шийдвэрлэх асуудал гэж ойлгож байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг боловсруулж, баталсан. Уг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах зорилтыг тавьсан болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.” гэж заасан бөгөөд энэ хууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбоотой зарчим, журмыг тодорхойлсон процедурын хэм хэмжээг тогтоосон процессын хууль юм. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тавин нас хүрсэн; сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан; Монгол Улсын уугуул иргэн байх гэсэн тодорхой гурван шаардлагыг тусгасан болно. Мөн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэгт нэр дэвшигчид тавих нийтлэг шаардлагыг, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4, 26.5, 26.6 дахь хэсэгт тусгай шаардлагыг тус тус тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудад мөн одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болон урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний нэр дэвшиж болох эсэх асуудал хөндөгдөөгүй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5