Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

260 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн. Уг нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын Үндсэн хууль батлагдан мөрдөгдөж ирсэн 27 жилийн хугацаанд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналттэнцэл нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу хэрэгжиж чадаагүй; улс төрийн нөлөөллөөс шалтгаалан шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдал суларч, иргэдийн шүүхэд итгэх итгэл буурсан; Үндсэн хуулийн хэрэгжилтэд тавих хяналт хараат бус, хариуцлагатай байх эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг дүгнэлтүүдэд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагууд байгааг дурдсан. Үүний дотор гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой тулгамдсан асуудлуудын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаарх Үндсэн хуулийн одоогийн зохицуулалт нь Ерөнхийлөгчийг хууль тогтоох эрх мэдэлтэй зэрэгцсэн, парламентын хяналтаас гадна байдаг, тодорхой хуулиар бүрэн эрхийг нь нэмэгдүүлж болдог, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх бололцоо бүхий институт болгожээ. Иймд Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг парламентын засаглалтай улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай гэдгийг тусгасан. Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлд “4/Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг: “2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулахаар; мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” гэж томьёолсон заалтууд тус тус тусгагдсан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5