Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

259 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл чанарын хувьд эрүүгийн эрх зүйн шинжтэй биш учраас шүүгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн зөрчлийг Шүүгчийн ёс зүйн дүрэмд хориглоогүй байсан ч гэсэн тухайн шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж болно гэж үздэг. ... 8.Үндсэн хуулийн дагуу хуульд заавал тусгаж зохицуулах харилцааг тийнхүү зохицуулаагүй нь Үндсэн хуулийн зөрчил болно. Тодорхой асуудлаар хууль гаргаж зохицуулах үүргийг хүлээсэн ч парламентаас тийнхүү хууль гаргаагүй эс үйлдэхүйг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх тохиолдол Үндсэн хуулийн шүүхэд байдаг. Тодорхой асуудлаар хууль гаргахаар Үндсэн хуульд заасан атал хууль тогтоогчоос тэрхүү үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, хуулийг гаргаагүй тохиолдол (эс үйлдэхүй) байхыг үгүйсгэхгүй. ... Энэхүү мэдээлэлд дурдсан маргааныг хянан шийдвэрлэхэд Үндсэн хуулийн цэц негатив хяналтыг хэрэгжүүлэх боломжтой. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр “... зөвхөн нэг удаа сонгоно.” гэх тодорхой, үүрэг болгосон шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй, Ерөнхийлөгч байгаа болон байсан хүнийг сонгохыг тодорхой хориглоогүй эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн зөрчил мөн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан юм. Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдэд Улсын Их Хурлын эс үйлдэхүйгээрээ Үндсэн хуулийг зөрчиж байсныг тогтоож байсан жишгүүд байдаг. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгохыг зөвшөөрсөн мэт агуулгатай байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.” гэсэн байна. Мөн иргэн О.Мөнхсайхан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээллийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5