258 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 6.Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгогдохыг хориглосон нь иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй. Ерөнхийлөгчөөр нэг, эсхүл хоёр бүрэн эрхийн хугацаанаас уртаар ажиллахыг хориглох нь иргэний сонгох, сонгогдох эрхийн зөрчилд тооцогддоггүй. Учир нь, ийм хориглолт нь Ерөнхийлөгч бүхий дийлэнх улсад хэрэгжиж Үндсэн хуульд өөрт нь заагдсан байдаг төдийгүй ардчиллыг өөрийг нь хамгаалахад зайлшгүйд тооцогддог. Бүрэн эрхийн хугацааны хязгаарлалт (дахин сонгогдоход тавих хязгаарлалтыг хэлж байна) нь гадаад талаасаа ард түмний бүрэн эрх, ардчилсан сонголтыг хязгаарлаж байгаа мэт ч гэсэн энэ нь ардчилалд шилжихэд, эсхүл шинэ тутам ардчилалд дэмжлэг үзүүлэхэд хамгийн чухал хэрэгслүүдийн нэг гэж олон улсын сайн туршлага үздэг. Аливаа сонгогдох албан тушаалд тавигдах болзол, шаардлагыг хуулиар тогтоодог бөгөөд эдгээр болзол, шаардлагыг хангасан иргэн нэрээ дэвшүүлж, иргэд саналаа өгч сонгодог. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх; 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.” гэж заасан. Энд дурдсан болзол, шаардлагыг хангаагүй иргэний өөрийнх нь “сонгогдох эрх”-ийг зөрчсөн гэж үздэггүй, мөн ийм болзол, шаардлага хангаагүй иргэнийг сонгох боломжгүй байгаа нь бусад иргэний “сонгох эрх”-ийг зөрчсөн гэж үздэггүй. Үүнтэй адилхан Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа иргэнийг дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгогдохыг хориглосон нь иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчөөгүй юм. 7.Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгогдохыг хориглох асуудалд “хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим” үйлчлэхгүй. Хууль буцаан хэрэглэхийг хориглох зарчим нь эрүүгийн эрх зүйгээс бусад салбарт ерөнхийдөө үйлчилдэггүй. Жишээлбэл, хууль буцаан хэрэглэхийг хориглох дүрэм нь зөвхөн эрүүгийн эрх зүйн асуудалд үйлчлэх бөгөөд шүүгчийн сахилгын процедур бол мөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5