256 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Тэрний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна” гэсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын даргалсан Зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга буюу Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч З.Энхболдын байр суурьд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасныг хасаж, уг Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бусад заалттай хамт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх агуулгаар эцэслэн батлагдсан. Энэхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг Ерөнхийлөгч 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн зөвшөөрч нотлон баталгаажуулсан билээ. Нэгэнт өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал нь Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихгүй, дахин сонгохгүй гэсэн агуулгатай байсан. Энэ агуулгыг хэлэлцүүлгийн явцад өөрчлөлгүйгээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулан баталсан, харин үйлчлэх хугацааг нэмэлт, өөрчлөлтийн бусад заалттай адил буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэхээр заасан. Иймд, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хэн ч Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгогдох нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, түүний үзэл баримтлалыг ноцтой зөрчинө. 5.Системчилсэн тайлбараар, ... 1992 оны 01 дүгээр сарын 13ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт байсан анхны заалтуудаар Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар сонгох, түүнийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болохоор байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон тохиолдолд 8 жилээс илүү хугацаагаар ажиллахыг Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал хориглож байсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5